Sunday, May 18, 2014

Gmail хаяг нээх

https://drive.google.com/file/d/0B2mijrsVs3RdWnY3MnlfOXhmNzA/edit?usp=sharing

Эдийн засгийн тест

https://drive.google.com/file/d/0B2mijrsVs3RdLURaRHhRWk5odTA/edit?usp=sharing

Thursday, May 15, 2014

Тест

https://drive.google.com/file/d/0B2mijrsVs3RdQ0J2SnRzbUI2Nzg/edit?usp=sharing

Бие даалт

https://drive.google.com/file/d/0B2mijrsVs3RdY1ljZDZCc3RXNHc/edit?usp=sharing

Tuesday, March 11, 2014

Макро эдийн засаг

http://mea-mn.blogspot.com/

Макро эдийн засгийн ухааны үндсэн ойлголт, судлах зүйл, арга хэрэгсэл - Лекц #1

Эдийн засгийн ухаан нь нийгмийн хөгжил, дэвшлийн явцад бүтэц, тоо хэмжээний хувьд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хувь хүний болон нийгмийн хэрэгцээг дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн оновчтой ашиглах тухай асуудлыг судалдаг онолын шинжлэх ухаан билээ. Гэхдээ тэрээр судлах зүйлээ макро, микро гэсэн хоёр түвшинд авч үздэг юм.
Макро эдийн засгийн ухааны үүсэл, судлах зүйл
Макро эдийн засгийн ухааны үүсэл: Эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах тухай асуудал эдийн засгийн аль ч тогтолцооны үед байнга үүсч байдаг билээ.
Эдийн засгийн харилцаанд оролцогч үй олон субъектуудийн үйл ажиллагааг хувийн эрх ашиг хэмээгч үл үзэгдэгч гар зохицуулж байдаг талаар одоогоос 230 гаруй жилийн тэртээ Шотландийн эдийн засагч А.Смит “Үндэстний түмний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ өгүүлсэн байдаг. Хувийн эрх ашиг нь ашиг орлого олох замаар баялагаа арвижуулах гэсэн хувь хүний хүсэл эрмэлзлэлээр илэрдэг аж.


Үнэхээр ч хүн бүр хөрөнгө зоорио арвижуулах замаар аж амьдралаа дээшлүүлэхийг байнга зорьж байдаг билээ. Гэхдээ үүний тулд заавал бусдад хэрэгтэй зүйлс бүтээж арилжаанд оролцох шаардлагтай болдог.

Макро эдийн засаг


Эдийн засаг